Бүтээгдэхүүн, Үйлчилгээ

HYDROSTOP-Ус чийг тусгаарлагч цементен суурьтай хуурай

Манай компани өөрийн бүтээгдэхүүнийг 100 айлд байрлалтай Атлас барилгын материалын худалдааны төв, Гурвалжин барилгын материалын дэлгүүр болон Баясах Трэйд ХХК-ийн байранд байрлах агуулахаасаа худалдаалж байна..

Хэрэглэх талбар

Ус чийг тусгаарлагч

Хагаралд тэсвэртэй

Багс болон тэгшлэгчээр түрхэх боломжтой

Гадна болон дотор хэрэглэхэд тохиромжтой

Цементэн ус тусгаарлагч

Суурьны төрөл 
Тоосгон хана +
Бетон, арматуртай бетон +
Өнгөлсөн цемент +
Цемент, цемент-шохойн гипс +
Ажлын цар хүрээ 
Хэвийн чийгшилтэй өрөө +
Өндөр чийгшилтэй өрөө +
Усан бассейн5м хүртлэх гүн
Зоорьны давхар (подвал) +
Гадаа хийгдэх ажилФасад 
Цоколь +
Гадаргуугийн төрөл 
Хана +
Шал +
Тааз +

Техникийн тодорхойлолт

Бүтээгдэхүүний тодорхойлолт 
ӨнгөСаарал
Холбогч материалЦемент
Хэрэглээний үзүүлэлт 
1мм-ийн давхаргатай 1м2 талбай хэрэглэх хуурай хольц1,8-2кг
Санал болгож буй түрхэх зузаан1-5мм
Бэлэн зуурмаг задгай саванд хатах эхлэх хүртэлх хугацаа3 цаг
Зуурмаг дээр дараагийн ажил хийж болох хугацаа (плита наах г.м)48 цаг
Ажил гүйцэтгэх суурийн температур+5 хэмээс +35 хэм хүртэл
Ашиглаж эхэлсэн цагаас хойших тодорхойлолт 
Шахалтын бэхжилт (28 хоногийн дараа)30МПа-с багагүй
Гулзайлтын бэхжилт (28 хоногийн дараа)6МПа-с багагүй
Суурьтай наалдсан бэхжилт (28 хоногийн дараа)1МПа
Ус нэвчилтийн маркW8
Ашиглаж эхэлсэн цагаас хойших өртүүлж болох температур-50 хэмээс +70 хэм хүртэл
Хүйтэн тэсвэрлэлтF 100

Бэлтгэл ажил

  1. Гадаргууг шороо, тоосноос цэвэрлэж, хуучин будаг, тосны толбыг цэвэрлэж материалын суурьтай наалдах хэсэгийг муутгаж болох бүх зүйлийг арилгана. 
  2. Бетоны гадаргуу нь тэгш, цэвэрхэн, бетоны нүхжилт сайн байх ёстой. Тоосгоны хагарал, хонхорхойнууд, залгасыг, BAU PUTZ ZEMENT цементэн гипсээр засах шаардлагатай. Бетон ба тоосгон гадаргууг 3 сараас доошгүй, гипсэн гадаргууг 28 хоногоос доошгүй хугацаагаар хатаана.
  3. HYDROLENTA уян налархай ус үл нэвтрэх туузыг хананы шалны уулзвар, дотор болон гадна талын булангуудад хэрэглэнэ.
  4. Ус үл нэвтрэх зуурмагийг хийхээс өмнө тогтсон ус, хуримталсан ус үүсгэхгүйгээр суурийг чийгшүүлэх шаардлагатай.
  5. Идэвхтэй нэвчиж байгаа тохиолдолд түргэн хатууруулагч HYDROPLOMBA хольцыг ашиглан идэвхтэй нэвчиж байгаа хэсгийг засна.
  6. Анхаар! Суурийн гадаргууг чийгшүүлэхгүй тохиолдолд дараахь үр дагаварт хүргэж болзошгүй: хагарал, бэхжилт муудах болон ус тусгаарлах ерөнхий шинж чанар буурах эсвэл алдагдах.

Зуурмагийг бэлтгэх

  1. Устай холих харьцаа, зуурмаг бэлтгэх журмыг чанд дагаж мөрдөж байж тухайн бүтээгдэхүүний ус тусгаарлах шинж чанар баталгаатай гарах юм. Уусмалыг бэлтгэхийн тулд цэвэр сав, багаж хэрэгслийг ашиглана.
  • Хольцыг устай (+5-аас +25 хүртэлх хэмтэй) зуурч дараах харьцаагаар холино:

Багсаар түрхэхэд:

1 кг хуурай хольцонд  – 0.23 – 0.25 литр ус;

5 кг хольцын хувьд – 1.15 – 1.25 литр ус;

20 кг хольцын хувьд – 4.6 – 5 литр ус.

Шпателаар түрхэхэд :

1 кг хольцын хувьд – 0.18 – 0.20 л ус;

5 кг хольцын хувьд – 0.9 – 1.0 л ус;

20 кг хольцын хувьд – 3.6 – 4 литр ус.

  • Хуурай хольцыг сайтар хутгаж ус руу жигд бага багаар асгаж хутгана.

Хуурай хольцын тусгай холигчоор эсвэл ердийн өрөмөнд нэмэлтээр зуурах хошуу ашиглан холихыг зөвлөж байна, өрөмийн эргэлтийн тоо минутанд 500-аас ихгүй байна.

  • Бүх химийн урвал дуусах хүртэл 5 минут хүлээнэ.
  • Дахин холино.

Ажиллах дараалал

  1. Гар, нүдийг хамгаалсан хувийн хамгаалалтын хэрэгслэлтэй ажилыг гүйцэтгэх. Нүд болон амьсгалын замын системд оруулахаас зайлсхийх.
  2. Ажлыг + 5-аас + 30 хэм хүртэл агаарын температурт хийж гүйцэтгэнэ.
  3. Ажлын явцад гадаргууг хур тунадас, нарны шууд тусгал, салхинаас  хамгаалагдсан байх ёстой.
  4. Ус тусгаарлагчийг чийгшүүлсэн суурь дээр 1-3 давхаргаар хийнэ. Түрхэх аргачилалаас хамааран ус үл нэвтрэх давхаргын нийт зузаан нь 1-5 мм байна.
  5. Олон давхаргаар түрхэх тохиолдолд дараагийн давхарга бүрийг түрхэхдээ өмнөх нь давхарга хатууч бэхжсэний дараа (3-4 цагийн дараа) түрхэнэ. Үүний зэрэгцээ, өмнөх давхаргатай шпатель эсвэл багсны хөдөлгөөний чиглэл нь перпендикуляр байх ёстой (жишээлбэл: эхний давхарга – хэвтээ тэнхлэгт, хоёр дахь нь босоо тэнглэгт).
  6. Ус тусгаарлагчийн сүүлийн давхаргыг түрхэснээс хойш 48 цагийн дараа дараагийн ажлуудыг (плита наах г.м) хийж болно.
  7. АНХААР!

Дараагийн өнгөлгөөний ажлыг явуулахаас өмнө гадаргууны дефект, усны нэвчилт байхгүй эсэхийг шалгасны дараа (48 цагийн дараа) хийх ёстой. Гадаргууны дефект (ховхролт, ус нэвчилт) илэрсэн тохиолдолд эдгээр газрыг дахин эвдэж, ус тусгаарлах ажлыг давтан хийх шаардлагатай.

  • Ус тусгаарлагч материалыг хэт хурдан хатах, бороо, хөлдөлт болон механик гэмтэлээс хамгаална.
  • HYDROSTOP ус тусгаарлагчийг плита, замаска, гипс болон цементээр механик гэмтэлээс хамгаална.
Ус тусгаарлагчийн ачаалал авах төрөлүүдСанал болгож бүй ус тусгаарлагчийн зузаан
Нэг удаагийн чийг авах магдлалтай  чийгтэй өрөө1-2мм
Тогтмол болон хааяа даралтгүй усанд байх өрөө (угаалгын өрөө, душ, мини усан ориглуур)2-3мм
Байнгын даралттай усан доор байрлах орчин (бассейн, усан сан)3-5мм

Зориулалт

Ус тусгаарлагчийг барилгын гадна болон дотор талын босоо болон хэвтээ тэнхлэгт хөдөлгөөнгүй гадаргуу дээр хэрэглэнэ. Угаалгын өрөө, шүршүүр, усан сан (5м гүн хүртэл) усан ориглуур, усан сан, ус нөөцлөгч, зоорийн давхар болон цоколь, барилгын суурь (доод давхарууд), балкон, террас г.м газруудыг уснаас хамгаалахад ашилгладаг.

“Баясах Атлас” компани нь Монголын зах зээлд Atlas, Kubala брэндийн барилгын материалуудыг албан ёсны эрхтэйгээр нийлүүлж байна.

ХОЛБОО БАРИХ:

БЗД 4р хороо Намьянжүгийн гудамж Баясах хульж компаний байр  308, 310 тоот

© 2022, ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН | BAYASAKHATLAS.MN