Бүтээгдэхүүн, Үйлчилгээ

CERPLAST-Чулуут шавардлагын грунт

Манай компани өөрийн бүтээгдэхүүнийг 100 айлд байрлалтай Атлас барилгын материалын худалдааны төв, Гурвалжин барилгын материалын дэлгүүр болон Баясах Трэйд ХХК-ийн байранд байрлах агуулахаасаа худалдаалж байна..

Зориулалт: Cerplast нь акрилын болон минералын төрлийн чулуут шавардлага, гадна өнгөлгөө шавардлагын бүтээгдэхүүнийг хэрэглэхийн өмнө барилгын суурийг бэхжүүлэхэд ашиглана. Уг бүтээгдэхүүнийг бүх төрлийн сууринд хэрэглэж болно.

Шинж чанар:  Cerplast нь цагаан өнгөтэй, ерөнхий зориулалт нь хөрсийг чангаруулж суурийг бэхжүүлэх. Энэ бүтээгдэхүүн нь хэмнэлттэй бөгөөд хэрэглэхэд хялбар. Atlas Cerplast нь гадна өнгөлгөөний шаварын цавуулаг хөрсийг бохирдуулахаас давхар хамгаалдаг.  

Хэрэглэх заавар: Cerplast нь шууд хэрэглэдэг бэлэн бүтээгдэхүүн юм. Уг бүтээгдэхүүнийг өөр бусад материалтай хольж хэт өтгөрүүлэх болон шингэрүүлэх шаардлага байхгүй. Уг бүтээгдэхүүний тагийг онгойлгож жигд сайтар хутгасны дараа хэрэглэнэ. Cerplast нь бэлдсэн гадаргуу дээрээ багс болон өнхрүүшээр жигд түрхэнэ. Тухайн гадаргуугийн хэм нь +5 С доош байж болохгүй. Уг бүтээгдэхүүнйиг түрхэснээс хойш 4-6 цагийн дараа гадна өнгөлгөөгөө хийж болно. Шавардахаас өмнө бүх гадаргуу нь ус хүрээгүй сайтар хатсан байх ёстой.

Савалгаа: 25 кг

Зарцууулалт: 6-7 м2 зарцуулагдана.

Хадгалах хугацаа: 12 сар

“Баясах Атлас” компани нь Монголын зах зээлд Atlas, Kubala брэндийн барилгын материалуудыг албан ёсны эрхтэйгээр нийлүүлж байна.

ХОЛБОО БАРИХ:

БЗД 4р хороо Намьянжүгийн гудамж Баясах хульж компаний байр  308, 310 тоот

© 2022, ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН | BAYASAKHATLAS.MN