Бүтээгдэхүүн, Үйлчилгээ

Atlas GRAWIS U: Хөөсөнцөр хавтан болон тор наах цавуу

Манай компани өөрийн бүтээгдэхүүнийг 100 айлд байрлалтай Атлас барилгын материалын худалдааны төв, Гурвалжин барилгын материалын дэлгүүр болон Баясах Трэйд ХХК-ийн байранд байрлах агуулахаасаа худалдаалж байна..

Давуу тал

  • Барьцалдах чадварыг сайжруулна.
  • Усны уур нэвчилт сайтай
  • Керамик, бетон, силикат элемент дээр бат бэх, хурдан наалддаг.

Техникийн үзүүлэлт

  • Харьцаа: 25кг хольцод 5-5.5л ус
  • Зарцуулалт: 4-6м2
  • Ашиглах:  Зуурснаас 3 цагийн дотор
  • Хэрэглэх орчин болон суурын хэм: +5 аас +25
  • Температурт тэсвэртэй байдал: -20, +60
  • Савлагаа: 25кг
  • Хадгалах хугацаа: 12 сар

Зориулалт: ATLAS STOPTER К-10 цавуу нь хөөсөнцөр хавтан болон бэхэлгээний тор наахад зориулагдсан. Уг цавууг бүх төрлийн бетон, газбетон, цементен болон цементен шохойн шавардалт, тоосго ба блокоор хийгдсэн хуурай гадаргуу, мөн шаазан болон элс, шохойн материалаар хийгдсэн нимгэн үетэй шавардалт ба сайн наалдсан будагтай гадаргууд, барилгын гадна болон дотор талд ашиглана.

Шинж чанар:ATLAS STOPTER К-10 нь дээд зэргийн уян чанартай, уур нэвтрүүлэх чадвартай, ус болон хүйтэнд тэсвэртэй, цементийн найрлагатай, хуурай цавуу юм.

Цавууг найруула: 25 кг-аар савлагдсан хуурай цавууг 5-5.5 л усаар, бага эргэлттэй холигч өрмөөр болон гар аргаар нэг жигд зуурмаг болтол хутгана. Найрлаган дахь бодисуудыг бүрэн урвалд ортол 5 минут амраасаны дараа ахин хутгаад шууд хэрэглэнэ. Бэлдсэн зуурмагийг ойролцоогоор 3 цаг дотор хэрэглэж дуусгана. Ажлыг хэт халуун, хүчтэй салхи, бороотой үед хийхээс татгалзах хэрэгтэй.

Хадгалалт:Тагны битүүмжийг сайн шалган тээвэрлэж, хуурай, эерэг хэмтэй орчинд газраас хөндий байрлуулж, хэт халахаас хамгаалж хадгална. Ашиглах хугацаа нь үйлдвэрлэгдсэн өдрөөс хойш 12 сар хадгална.

“Баясах Атлас” компани нь Монголын зах зээлд Atlas, Kubala брэндийн барилгын материалуудыг албан ёсны эрхтэйгээр нийлүүлж байна.

ХОЛБОО БАРИХ:

БЗД 4р хороо Намьянжүгийн гудамж Баясах хульж компаний байр  308, 310 тоот

© 2022, ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН | BAYASAKHATLAS.MN