Бүтээгдэхүүн, Үйлчилгээ

DEKOR 2.0-Минералийн төрлийн чулуут шавардлага /2мм/

Манай компани өөрийн бүтээгдэхүүнийг 100 айлд байрлалтай Атлас барилгын материалын худалдааны төв, Гурвалжин барилгын материалын дэлгүүр болон Баясах Трэйд ХХК-ийн байранд байрлах агуулахаасаа худалдаалж байна..

Хэрэглэх тайлбар

Суурьны төрөл
Бетон, хүчитгэсэн бетон +
Хөнгөн блок +
Цемент, цеметэн-шохойн өнгөлгөө +
Гипсэн өнгөлгөөX
Гипсэн хавтан +
Хэрэглэх цар хүрээ
Дотор ажилХэвийн чийгшилтэй 
Өндөр чийгшилтэй +
Гаднах ажилФасад 
ЦокольX
Гадаргууны чанар
Будах зориулалттай +
Түрхэх аргууд +
Гар аргаар +
МашинаарX

Техникийн үзүүлэлт

Бүтээгдэхүүний үзүүлэлт
ӨнгөШаргал
Холбогч материалЦемент
Хамгийн том ширхэгийн хэмжээ2мм
Хэрэглээний шинж чанар 
1м2 талбай нь хуурай хольцын зарцуулалт2,5-3кг
Түрхэх зузаан2мм
Бэлэн болсон зуурмаг задгай саванд хатах хугацаа120 минут
Зуурмаг бүрэн хатах хугацаа (t=+20C хэмд)28 хоног
Ажил гүйцэтгэх температур стандарт хувилбарын хувьд
өвлийн хувилбарын хувьд

+5-аас +25 хэм хүртэл
-10-аас +15 хэм хүртэл
Ашиглаж эхэлсэн цагаас хойших шинж чанар 
Шахалтын бэхжилт (28 хоногийн дараа)10МПа-с багагүй (B7,5зэрэг/M100марк)
Гулзайлт болон таталтын  бэхжилт (28 хоногийн дараа)2МПа-с багагүй (Btb 1,6)
Суурьтай наалдсан бэхжилт (бетон) 28 хоногийн дараа0,5МПа-с багагүй (Aab2)
Агшилтын зэрэг2,0мм/м-с ихгүй
Уурнэвчилтийн чанар0,035мг*чПа
Ашиглалтын температур-50с хэмээс +75с хэм хүртэл
Хүйтний тэсвэрлэлтF75

Бэлтгэл ажил

  1. Байшин дотор ажил эхлэхийн өмнө цонх, хаалгануудыг хааж, нэвт салхигүй орчинтой болгож, агаарын температурыг +5с-аас +25с хэмийн хооронд байлгана, дулаан температурын горимыг өрөөнд ажил эхлэхээс өмнө доод тал нь 5 хоногийн турш хадгалсан байна.
    Гадна ажил хийж бүй тохиолдолд суурь болон гипсэн гадаргуу дээр нарны шууд тусгал тусахаас, цас, бороо орохоос зайлсхийх шаардлагатай. Бүтээгдэхүүний стандарт хувилбарт түрхэх суурийн температур +25с хэмээс хэтрэхгүй, өвлийн улиралд +15 хэмээс хэтрэхгүй байх.
    Салхины хурд нь 10 м/с-ээс дээш, мөн хур тунадастай үед ажил гүйцэтгэхийг хориглоно.

Анхаар!!! Гоёлын давхаргыг түрхэж эхлэхээс өмнө ус зайлуулах системийг суурилуулсаны дараа л хийх боломжтой юм.

  • Суурь СП 71.13330.2017 стандартын шаардлагыг хангасан байна.
  • Бүтээгдэхүүнийг хэрэглэхийн өмнө гадаргууг шороо, тоос, хуучин будаг, хуурсан будаг, тосны толбо, цас, мөс, хяруу зэрэг бүх зүйлээс цэвэрлэнэ. Суурийн бетоны насжилт 3 сараас ихгүй, цемент, цементэн шохойн гипс нь 28 хоногоос ихгүй, үндсэн гипсэн өнгөлгөө энгийн температурт 3 хоногоос ихгүй, бага чийглэг орчинтой температурт 5 хоногоос багагүй.
  • Суурийн гадаргуу нь температурт +5с хэмээс доошгүй үед хамгийн сайн үр дүнд  хүрэхийн тулд гадаргууг Bergauf Facade Grunt-р янзлах, хуурай болон өндөр шингээлттэй гадаргууг (хөнгөн блок, хөнгөн бетон) Bergauf TIEFGRUNT эсвэл Bergauf AQUA GRUNT-ээр 2 давхарлана.
    Суурийн гадаргуу нь +5 хэмээс доош байгаа үед гадаргуу дээр грунт хийх хориотой.

Хэрвээ гадаргуу дээр грунт хийгдэгүй тохиолдолд хагарал, ан цав үүсэж бүтээгдэхүүний чанар муудах юм.

Зуурмаг бэлтгэх

  1. Шавардлагыг бэлтгэхийн тулд цэвэр сав, багаж хэрэгслийг ашиглана.

Анхаар! Устай холих харьцаа, зуурмаг бэлтгэх журмыг чанд дагаж мөрдөж байж бүтээгдэхүүний шинж чанар баталгаатай гарах юм.

  • Бүтээгдэхүүний стандарт хувилбарын хувьд +5с-аас +25с хэм хүртэл температуртай ус хэрэглэнэ.

Орчны температур хасах байх үед бүтээгдэхүүний өвлийн хувилбараар шавардлагыг бэлтгэхийн тулд +25±2℃ хэмийн температуртай бүлээн ус хэрэглэх шаардлагатай.
Хуурай хольц нь хамгийн багадаа +5 ℃ температуртай байх ёстой. Хольцыг устай холихдоо орчны тогтмол температурыг (+15 хэмээс доошгүй) байлгах тусгайлан зориулагдсан өрөөнд зуурч бэлтгэнэ.
Шавардлаганд  гадны бодис (цемент, хөлдөлтийн эсрэг нэмэлт г.м) нэмэхийг хориглоно.

  • Хольцыг дараах харьцаагаар усаар зуурна. Хуурай хольцыг аажмаар бага багаар усанд нэмж хутгана.

1кг хуурай хольцын хувьд – 0.20 – 0.23 литр ус;

25кг хуурай хольцын хувьд – 5.0 – 5.75 литр ус.

  • Хуурай хольцыг сайтар хутгаж ус руу жигд бага багаар нэмж хутгана.
  • Бүх химийн урвал дуусах хүртэл 5 минут хүлээнэ.
  • Дахин хутгана.

Ажиллах дараалал

  1. Ажил гүйцэтгэх үед агаарын болон суурийн гадаргуу нь температур -10-аас +25 хэм хүртэл, агаарын чийгшил 80% -иас хэтрэхгүй байх ёстой. Хэрэв дараагийн 72 цагийн дотор орчны температур -10 хэмээс доош буувал дулаан байлгах төхөөрөмж ашиглах шаардлагатай.
  2. Ажлыг хийх үедээ зэвэрдэггүй материалтай багаж ашиглах.
  3. Зуурмагийг төмөр хусуураар бэлтгэсэн гадаргуу дээрээ түрхэж, тэгшлэнэ. Давхаргын зузаан нь гантиг дүүргэгчийн ширхэгийн хэмжээтэй адилхан байх ёстой.
  4. 5-аас 15 минутын дараа шавардлагын гадаргууг өөрийн хүссэн хэлбэр бүтэцэндээ оруулна. Ингэж хийхийн тулд хуванцар тэгшлэгчийх суурьтай зэрэгцүүлэн барьж, гадаргууг дугуй, налуу, нуман, хэвтээ, босоо эсвэл загалмай хэлбэрийн хөдөлгөөнөөр өөрийн таалдагдаж буй ховил, хэв маягийг гарч ирэх хүртэл үрнэ. Янзлах явцадаа хуванцар тэгшлэгчээр нь хатсан гипсийн үлдэгдлийг саванд буцааж хийлгүйгээр цэвэрлэж байх ёстой.
  5. Dekor 2.0 чимэглэлийн шавардлагын тусламжтайгаар янз бүрийн гадаргуун бүтэцийг гарган авч болно.

“Хурга” хэлбэртэй гадаргуу нь дугуй хөдөлгөөнөөр үүсдэг;

“Хэвтээ холтос” гадаргуу нь зүүн тийш – баруун тийш хөдөлгөөнөөр үүсдэг.

“Босоо холтос” (бороо) бүтэц нь дээш доош хөдөлгөөнөөр үүсдэг

“Нэмэх тэмдэг хэлбэрийн холтос” бүтэцтэй гадаргуу нь 2 үе шаттайгаар үүсдэг: эхлээд зүүн – баруун тийш татаж, дараа нь дээш – доош нь татаж үүсгэдэг.

  •  Шавардлагыг тасалдуулахгүйгээр булангаас булан хүртэл татаж тараахыг зөвлөж байна. Хэрэв зуурмагийг талсах шаардлагатай бол шавардлагын давхаргын ирмэгийн дагуу туузаан маскаар хамгаалж, дээр нь наасан байна. Барилгын буланд эсвэл цонхны налуу хэсэг дагуу мөн тэгш шугамын дагуу гоёл чимэглэлийн шавардлагийг таслахыг зөвлөдөг. Шавардлага хийснээс хойш 30 минутын дараа туузан маскийг арилгана. Хана, шалан дээрх үлдэгдлийг усаар угааж цэвэрлэж болно, хатсан материалыг зөвхөн механик аргаар арилгана.
  • Гоёл чимэглэлийн шавардлагыг будахын тулд нийлэг, силикон эсвэл силикат будагаар  будахыг зөвлөж байна.
  • Зуны улиралд 3-7 хоногийн дараа, өвлийн улиралд өдрийн дундаж температур +10 хэмээс доошгүй температуртай үед бол 14 хоногийн дараа будгаар будна.
  • Шавардлагыг усанд уусдаг пигмент эсвэл усан суурьтай будагч пигмент ашиглан цайвар болон завсарын өнгөөр ​​будаж болно. Хэт их тунгаар хэрэглэх нь шавардлагын бат бөх байдал, бэхжилтэнд сөргөөр нөлөөлдөг тул будгийг хамгийн бага хэмжээгээр хэрэглэхийг зөвлөж байна.
  • Гоёлын шавардлагыг түрхсэний дараа 2-3 хоногийн турш нарны шууд тусгал, салхи, цас, борооноос хамгаална. Ийм нөхцөлд барилгын гадна талыг тусгай тор эсвэл гялгар уутаар хааж хамгаалахыг зөвлөж байна. Том гадаргуу дээрх гоёл шавардалага хийхдээ хоорондоо ялгаатай өөр байхаас зайлсхийхийн тулд ижил хэмжээний хуурай хольц, адилхан эх үүсвэрээс авсан ус болон өмнөхтэй адилхан хэмжээний устай  зуурахыг зөвлөж байна.

“Баясах Атлас” компани нь Монголын зах зээлд Atlas, Kubala брэндийн барилгын материалуудыг албан ёсны эрхтэйгээр нийлүүлж байна.

ХОЛБОО БАРИХ:

БЗД 4р хороо Намьянжүгийн гудамж Баясах хульж компаний байр  308, 310 тоот

© 2022, ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН | BAYASAKHATLAS.MN