Бүтээгдэхүүн, Үйлчилгээ

Atlas – REINFORCING MESH: Дулаан тусгаарлах системийн бэхэлгээний тор

Манай компани өөрийн бүтээгдэхүүнийг 100 айлд байрлалтай Атлас барилгын материалын худалдааны төв, Гурвалжин барилгын материалын дэлгүүр болон Баясах Трэйд ХХК-ийн байранд байрлах агуулахаасаа худалдаалж байна..

 Давуу тал

  • Шүлтэнд тэсвэртэй
  • Бат бөх
  • Уян хатан

Зориулалт: Полистирол болон хөвөн хавтан аль алинд нь хэргэлж болох ба цавууны тусламжтайгаар дулаан тусгаарлах системд хийнэ.

Дулаан тусгаарлах системийн бүрэлдэхүүн хэсэг – Европын (ETA) болон дотоодын (AT) техникийн зөвшөөрлийг авсан нийлмэл дулаан тусгаарлагч системийн элемент юм.

Шинж чанар

  • Хүчлэнд тэсвэртэй – утаснууд нь тусгай нийлэг бодисонд дүрэх замаар хамгаалагдсан цавуун дахь хүчлийн эсрэг тэсвэртэй байдаг.
  • Бат бөх, удаан эдэлгээтэй – сүлжмэл утаснуудаас бүрдэх бөгөөд энэ нь бат бөх нэхээсийг бий болгож, торыг өндөр механик эсэргүүцэлтэй болгон, утаснуудыг байрнаас нь мултрахаас сэргийлдэг.
  • Уян хатан – дулаан тусгаарлах систем нь дулааны болон механик хэв гажилтын эсрэг тэсвэртэй байдлыг хангаж, фасадны давхаргын хагарал үүсэхээс сэргийлж, өнгөлгөөний давхаргад тогтвортой гадаргуу үүсэх боломжийг олгодог.
      

Үндсэн параметрүүд

     Өргөн [м]: 1.0

     Сав, баглаа боодол: 50 м

Хэрэглэх  арга:  Дулаан тусгарлах хавтанг бэхлэх зориулалттай наалдамхай зуурмагийг зохих ёсоор түрхэж хавтанг байрлуулан тодорхой хугацааны дараа нэмэлт механик бэхэлгээг /хадаас/ хийсний дараа (дунджаар 3 хоногийн дараа) тор татах ажлыг эхлүүлж болно.Дулаан тусгаарлах хавтан дээр цавууг жигдхэн тарааж түрхээд торыг босоо чиглэлд /дээрээс доошоо/ байрлуулна. Торыг жигдхэн дарж цавууны зузааны хагасаас илүү гүнд оруулах хэрэгтэй. /цавууны зузаан 3мм орчим байна/ Өөрөөр хэлбэл тор нь гадаргуутай шууд хүрэлцэхгүй байна гэсэн үг. Торон туузыг цавуунд живүүлсэний дараа цавууг гөлгөр төмөр тэгшлэгчээр  сайтар татан тэгшилнэ. Торон туузыг 10см өргөн босоо давхцалтайгаар зөрүүлж тасралтгүй явуулна. Торны давхцал нь тусгаарлагч хавтангийн холболттой давхцахгүй байх ёстой.

Европын техникийн үнэлгээ, зөвшөөрлийн гэрчилгээтэй

ATLAS ETA 06/0081 1488-CPD-0021

ATLAS XPS ETA 07/0316 1488-CPD-0075

ATLAS ROKER ETA 06/0173 1488-CPD-003

Польшийн техникийн үнэлгээ, зөвшөөрлийн гэрчилгээтэй

ATLAS ETICS AT-15-9090/2014 FPC No ITB-0562/Z

ATLAS ROKER AT-15-7314/2011 FPC No ITB-0222/Z

ATLAS ROKER G AT-15-2930/2012 FPC No ITB-0436/Z

ATLAS CERAMIK AT-15-8592/2011 FPC No ITB-0472/Z

ATLAS RENOTER AT-15-8477/2011 FPC No ITB-0456/Z

SSA-1363 мяндсан тор нь Ирландийн үндэсний стандартын жагсаалтанд 10/0347 гэрчилгээний дугаартайгаар бичигдсэн ба давхар British Board of Agrement (BBA) –ийн 13/5018 гэрчилгээтэй.

“Баясах Атлас” компани нь Монголын зах зээлд Atlas, Kubala брэндийн барилгын материалуудыг албан ёсны эрхтэйгээр нийлүүлж байна.

ХОЛБОО БАРИХ:

БЗД 4р хороо Намьянжүгийн гудамж Баясах хульж компаний байр  308, 310 тоот

© 2022, ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН | BAYASAKHATLAS.MN