Бүтээгдэхүүн, Үйлчилгээ

Atlas – ECO FARBA-Дотор хана, таазанд зориулагдсан гоёл чимэглэлийн хамгаалалтын эмульс /цасан цагаан өнгөтэй/

Манай компани өөрийн бүтээгдэхүүнийг 100 айлд байрлалтай Атлас барилгын материалын худалдааны төв, Гурвалжин барилгын материалын дэлгүүр болон Баясах Трэйд ХХК-ийн байранд байрлах агуулахаасаа худалдаалж байна..

Техникийн үзүүлэлт

  • Зарцуулалт: 50-140м2
  • Орчин болон суурын хэм: +5 аас +25
  • Савлагаа: 10л
  • Хадгалах хугацаа: 24 сар
  • Хатах хугацаа: 2-6 цаг /орчны температураас хамаарна/

Хэрэглээ: Акрилын будаг ATLAS ECO FARBA нь дотор гадаргууг будахад зориулагсдсан бөгөөд анхдагч эсвэл сэргээх, өнгө үзэмж сайжруулах зорилгоор ашиглаж болно.

Шинж чанар: Будаг нь жигд, үрчгэр биш гөлгөр, агаар нэвтрүүлдэг гадаргууг үүсгэдэг.

Хэрэглэх заавар: Хэрэглэхийн өмнө будгийг сайтар сэгсэрч хутган нэгэн жигд болгоно. Будахдаа өнхрүүш, багс, шүршигч альнийг нь ч ашиглаж болно. Ээлжит давхаргаа түрхэхдээ өмнөх давхарга бүрэн хатсаны дараа нэмэх тэмдгийн аргаар хйиж гүйцэтгэнэ. 1л будгаар 14м2 талбайг будна. Зарцуулалт нь суурийн шингээлтээс хамаарна. Давхарлах тохиолдолд эхний давхаргыг 10л эмульсийг 0.5л усаар шингэрүүлж болно. Харин сүүлийн хучилтыг шингэрүүлээгүй эмульсээр будна. Будагны хатах хугацаа нь сууриас агаарын хэт болон харьцангуй чийгшилээс хамааран ойролцоогоор 2-6 цаг байна.

Суурь бэлтгэх: Будаг түрхэх суурь нь тэгш, гөлгөр, ан цавгүй, органик үлдэгдэлгүй, бохирдолт, хөө тортог бүрэн цэвэрлэгдсэн байх ёстой. Хуучин будган давхаргыг сайтар цэвэрлэх хэрэгтэй. Жижиг согог ба ан цавыг засах шаваас түрхэц хийх шаардлагатай. Их хэмжээний чийгийн багтаамжтай ба чийг шингээлтэй сууриуд дээр суурийн эмульс ATLAS UNI-GRUNT –аар суурь тавих шаардлагатай.

Хадгалалт:Тагны битүүмжийг сайн шалган тээвэрлэж, хуурай, дулаан хэмтэй орчинд газраас хөндий байрлуулж, хэт халахаас хамгаалан хадгална. Ашиглах хугацаа нь үйлдвэрлэгдсэн өдрөөс хойш 24 сар хадгална.

“Баясах Атлас” компани нь Монголын зах зээлд Atlas, Kubala брэндийн барилгын материалуудыг албан ёсны эрхтэйгээр нийлүүлж байна.

ХОЛБОО БАРИХ:

БЗД 4р хороо Намьянжүгийн гудамж Баясах хульж компаний байр  308, 310 тоот

© 2022, ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН | BAYASAKHATLAS.MN