Бүтээгдэхүүн, Үйлчилгээ

BODEN TURBO – ШАЛ ТЭГШЛЭГЧ

Манай компани өөрийн бүтээгдэхүүнийг 100 айлд байрлалтай Атлас барилгын материалын худалдааны төв, Гурвалжин барилгын материалын дэлгүүр болон Баясах Трэйд ХХК-ийн байранд байрлах агуулахаасаа худалдаалж байна..

Бүх төрлийн хүмүүс хэрэглэж болох өөрөө тэгширдэг шингэн шал 

  • Бүх төрлийн гадаргуу дээр хийх боломжтой 
  • Шалны халаалтын систем дээр цутгах боломжтой 
  • Шал нь  дээр хурдан тэгшрэнэ 
  • Хагаралтанд тэсвэртэй  

Техникийн үзүүлэлт 

Бүтээгдэхүүний үзүүлэлт 
Өнгө Цайвар саарал
Бүтээгдэхүүний чийгшил 0.7%-с ихгүй
Хамгийн том ширхэгийн хэмжээ 1.2мм 
1м2 талбайд 10мм зузаанд хэрэглэх зарцуулалт 14 – 16кг
25кг хольцод хэрэглэх усны зарцуулалт7 – 7.75л
Цутгах зузаан 6мм – 80мм
Ажил гүйцэтгэх хугацаа 30 минутаас багагүй
Хөдөлгөөнт байдал240мм-ээс бага 
Бетон суурьтай наалдах чанар 0.6Мпа-аас багагүй 
Шахалтын бэхжилт 12.5МПа-аас багагүй (механик нөлөө – бага)
Агшилтын деформаци0.5мм/м-ээс ихгүй 
Ажил гүйцэтгэх суурийн температур +5 хэмээс +25 хэн хүртэл
Маркийн чанар 12.5МПа-аас багагүй (М100)
Хэрэглэх арга 
Гараар +
Машинаар +

Шалыг цутгахдаа бэлдэх: 

Алхам 1. Суурийн шингээх чадварыг шалгах

Суурь нь дээр нэг аяга ус хийнэ, хэрвээ ус 30 секундын дотор нэвчээд шингэж байвал, суурь нь өндөр ус чийг шингээлттэй тул суурийг дахин грунтлэх шаардлагатай, хэрэв ус 30 секундээс удаан тогтож байвал суурь нь хэвийн шингээлттэй гэсэн үг юм. Тэгш гөлгөр гадаргуу үүсгэхийг хүсвэл шалны хагарал болон далий хэсгүүдийг шалны цутгалтын ажил эхлэхээс 1 хоногийн өмнө Bergauf Easy Boden зуурмагийг ашиглан янзлана.  

Алхам 2. Суурийн чанарыг шалгах

 A) Бэхжилт 

Таны суурийн бэхжилтийн марк нь M100-аас их илүү байх ёстой. Та бетоны бэхжилтийн төхөөрөмж ашиглан суурийн бат бөх чанарыг тодорхойлж болно. Хэрэв ийм төхөөрөмж байхгүй бол энгийн хадаас авч, суурийг зурж мөр гаргахад хангалттай. Хоёр шугамыг хөндлөн огтлолцсон өнцгөөр зур. Хэрэв ул мөр байхгүй эсвэл зураас үлдэж байвал суурь нь хангалттай бат бэх гэсэн үг. Хэрэв барзгар үүсч ирмэгээр гүн ховил эсвэл гүехэн эмтрэл гэмтэл гарч байгаа бол суурь нь бэхжилт муутай байх магадлалтай тул бетон суурийг арилгаж дахин цутгахыг зөвлөж байна .

B) ТЭГШ БАЙДАЛ

Хэрэв та эвдрэлгүй жигд тэгш суурьтай бол Bergauf Easy Boden зуурмагийг цутгахад бэлдэж эхэлж болно.

B) НЭГЭН ЖИГД БАЙДАЛ 

Хэрэв сууринд цоорхой эсвэл ховхорч унаж байвал (суурьнаас ховхорч унах, тогших үед хөндий чимээтэй гарч байгаа бол) эдгээр газруудыг хуулж аван хаяж (B) пунктыг дагана.

Алхам 3. Суурийг цэвэрлэх

Бүх сул тоосонцорыг цэвэрлэх: тоос, шороог цэвэрлэж авах эсвэл тоос сорогчоор соруулна.

Энэ яагаад хэрэгтэй вэ гэвэл? Суурь дээр янз бүрийн барилгын хог хаягдал байгаа тохиолдолд зуурмаг нь суурь дээр биш харин хог нь наалдаж цутгалтын чанарыг муутгадаг юм. 

Цутгах давхаргыг тодорхойлох

Хэрэв цутгах давхарга нь танд чухал бол та цутгах түвшинг тодорхойлох хэрэгтэй. Үүнийг лазер тэгш  усны тусламжтайгаар хийхэд хялбар байдаг. Төхөөрөмжийг өрөөний голд суурилуулан ханан дээр хэвтээ шугам гаргана. Үүний дараа бид ханан дээр тэмдэглэгээ хийж эсвэл сонгосон дүүргэлтийн түвшингийн өндөрт өрөөний голд маяк суурилуулна (шалруу шүрүп өрөмдөж өндөрийг тогтоож болно). Талбайг бүхэлд нь цутгасны дараа зузаан давхаргаар тэгшлэхдээ зуурмагийг хүссэн зузаан хүртэл цутгаж маяк болон хананд тэмдэглэсэн шугамын түвшин хүртэл цутгах шаардлагатай.

Алхам 4. Барилгын тэлэлтийн шугам татах

Энэ яагаад хэрэгтэй вэ? Шалыг тэгшлэх ажлыг гүйцэтгэхдээ тухайн барилгын хийцнээс хамааран тухайн барилга нь хөндөлгөөнтэй тэлж агшиж байдаг тул хана болон таазнаас шал руу дамжих хөдөлгөөнийг дамжуулахгүй байх үүднээс тэлэлтийн шугам татах юм, түүнчлэн зуурмаг хатуурах явцад шалан дээр ан цав гарахаас сэргийлэх шаардалгатай юм. 

Хэрэв танай өрөөний талбай 30 м²-ээс бага, багана байхгүй бол бид шингэлтийн шугамыг хийж өгдөг юм: Өрөөний бүх талбайд шалыг цутгахаас өмнө (цавуу, скоч эсвэл бусад наалдамхай материалыг ашиглан ханан дээр 3-5 мм-ийн зузаантай хөөсөнцөр хавтан эсвэл бусад сүвэрхэг материалаар хийсэн туузыг нааж өгнө (жишээлбэл, изолан, полистирол хавтан гэх мэт). Туузны өндөр нь зуурмагийн  өндөрөөс арай илүү өндөр байх ёстой.

30 м²-ээс дээш талбайтай өрөөнд эсвэл 1 см-ээс дээш дүүргэж цутгалт хийх тохиолдолд баганатай өрөөнд бид тэлэлтийн тэлэлтийн шугам хийж өгнө. Нарийн газар хагарах  эрсдэл өндөр байдаг – коридор, хаалга гэх мэт газаруудад. Хагаралт үүсэхээс зайлсхийхийн тулд тэлэлтийн шугам хийх шаардлагатай байдаг.

Тэлэлтийн шугамыг хэрхэн яаж хийх вэ?

Та өөрт хамгийн тохиромжтой гэж үзсэн хоёр сонголтоос аль нэгийг нь сонгож болно:

Хувилбар 1. Зуурмагийг маргааш нь хатсаны дараа гар тасдагчаар таслаж болно.

Хувилбар 2. Цутгахаасаа өмнө өөрийн шугам татахыг хүссэн газартаа метал булан төмөр эсвэл модыг гялгар уутаар ороож шалруу шүрүүпээр тогтооно. Маргааш нь зуурмаг хатсаны дараа тогтоосон төмөр болон модоо буцааж авна. Шалыг цутгасанаас хойш 14 хоногийн дараа шугамыг уян хатан материалаар чигжэнэ(силикон, полиуретан чигжээсээр). 

Алхам 5. Грунт хийх

Яагаад грунтлэх хэрэгтэй вэ? Механик аргаар арилгах боломжгүй нарийн ширхэгтэй тоосыг хооронд нь нааж барихын тулд суурийг грунтлэх ажлыг гүйцэтгэдэг. Бетон суурийг грунтлэхийн тулд Bergauf AQUA GRUNT, PRIMAGRUNT эсвэл TIEFGRUNT (сул, шохойтой үүрсэн гадаргуу дээр) хэрэглэнэ. Грунтыг 2 давхарлаж түрхэнэ. Грунтын хоёр дахь давхаргыг эхнийх нь хатсаны дараа буюу 1 цагийн дараа хэрэглэнэ.

Зуурмагийг бэлдэх: 

Гараар цутгах зуурмаг бэлтгэх

Цэвэр усыг (+5-аас +25 хүртэл хэмтэй) 25 л эзэлхүүнтэй саванд, жишээлбэл хувинд хийнэ.

1 кг хольцын хувьд – 0.28-0.31 л ус;

25 кг хольцын хувьд – 7-7.75 литр ус;

Усыг хэтрүүлэн хэрэглэх нь тэгшлэх шалны бэхжилтийн чанарыг муутгаж, хатсаны дараа гадаргуу дээр ан цав үүсэхэд хүргэдэг гэдгийг анхаарна уу!

Дараа нь хуурай хольцыг хувин руу хийнэ.
Эхлээд ус – дараа нь хуурай хольцоо хийнэ.  Хуурай хольцод зориулсан тусгай холигч эсвэл ердийн өрөмөнд холигч хошуу нэмэлтээр хийж холихыг зөвлөж байна, өрмийн эргэлтийн хурд нь минутанд 600-ээс ихгүй байна.
Зуурмагийг зуурсаны дараа 5 минутын түр амраах шаардлагатай бөгөөд дараа нь зуурмагаа дахин холино. Шинэхэн бэлтгэсэн хольцыг 30 минутын дотор ашиглана.

Тусгай машин хэрэглэх зуурмаг бэлтгэх: 

– Хуурай хольцыг хүлээн авах бункерт хийнэ

– Усны анхны хэрэглээг тохируулах

– Усны хэрэглээг тохируулах замаар зуурмагийг өөрийн шаардлагатай хэмжээнд хүртэл зуурна.

** Хуурай хольцын усны хэмжээг хэрэглэх машины төрөл, ажилд шаардагдах зуурмагийн шингэнээний байдлаас хамаарч тодорхойлогдоно. Усны хэрэглээг савлагаа нь дээр заасан усны хэмжээг, гараар холих үетэй адилхан байх замаар тохируулна. Машинаар зуурахдаа бэлэн зуурмагийг холигч болон хоолой дотор 30 минутаас илүү хугацаанд хөдөлгөөнгүй байлгахыг хориглоно.

Шалны цутгалт: 

Цутгахад будгийн гутал хэрэгтэй болно, учир нь цутгах үед та шалан дээр алхах шаардлагатай болно. Bergauf Easy Boden-ийн бэлтгэсэн зуурмагийг 30 минутын дотор ашиглах ёстой бөгөөд энэ хугацаа нь шалыг цутгаж, тэгшлэхэд хангалттай хугацаа юм. Ажил гүйцэтгэх үйл явцыг хурдасгахын тулд та хамтрагчтайгаа нэг хувиндаа зуурмагаа зуурч, хоёр дахь хувингаараа цутгах ажлыг зэрэгцүүлэн гүйцэтгэж болох юм. Ажилыг гүйцэтгэхдээ хамгийн хол хананаас эхэлж гарах гарц хүртэл эхлэх ёстой.
Хананы дагуу 35-40 см өргөнтэй цутгаж, дараагийн цутгалтыг өмнөх цутгалттай бага зэрэг давхцуулж хийж өгнө. Давхрагуудыг цутгахдаа зузааныг өөрчлөхгүй байх талаас мөн далий хэсэг үүсэхгүйн тулд давхцуулсан хэсгүүдийг өнхрүүшээр тэгшлэж өгнө. Зуурмагийг хоорондоо давхцуулах хугацаа 15-20 минутаас хэтрэхгүй байх ёстой. Зузаан давхаргаар тэгшлэхдээ бүх талбайг цутгасны дараа хүсэж буй маякны хэмжээ болон хананд тэмдэглэсэн шугамын түвшин хүртэл цутгах шаардлагатай.

Гадаргуугийн арчилгаа

Зуурмагийг цутгасаны дараа, ялангуяа эхний 7 хоногт хэт халаах, нарны шууд тусгал, нэвт салхинд өртүүлэхээс зайлсхийх хэрэгтэй бөгөөд ингэснээр шал нь эрт хатаж, ан цав үүсэхгүй.

 

“Баясах Атлас” компани нь Монголын зах зээлд Atlas, Kubala брэндийн барилгын материалуудыг албан ёсны эрхтэйгээр нийлүүлж байна.

ХОЛБОО БАРИХ:

БЗД 4р хороо Намьянжүгийн гудамж Баясах хульж компаний байр  308, 310 тоот

© 2022, ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН | BAYASAKHATLAS.MN