Шинж чанар
- Ус, чийгэнд тэсвэртэй
- Амархан бохирдохгүй
- Суурьтай маш сайн барьцалдаж өгдөг
- Үндсэн өнгө цагаан
- Механик гэмтэлд тэсвэртэй байдал улам сайжирсан
- Байгальд ээлтэй, хүний биед сөрөг нөлөөгүй
- 400 өнгөний сонголтоос кодоор гарах боломжтой
Зориулалт
- Гоёл чимэглэлийн бүтэцтэй, нимгэн давхаргатай бүтээгдэхүүн.
- Барилгын дотор болон гадна талд ашиглах зориулалттай.
- Полистирол эсвэл XPS хавтан ашиглан барилга байгууламжийн дулаан тусгаарлах зориулалттай фасадны давхаргаар хийхийг зөвлөж байна.
- Ашиглалтын хүнд нөхцөлд тусгайлан өртсөн фасадад зориулагдсан – олон нийтийн барилга ,сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт барилгад хэрэглэхэд тохиромжтой.
Техникийн үзүүлэлт
- Хэрэглэх үеийн орчны болон суурийн температур: +5 аас +25
- Хадгалах хугацаа: 12 сар
- Савлагаа: 25 кг
- Зарцуулалт: 6.5-7м2
- Хатах хугацаа: 12-48 цаг /агаарын чийгшил, орчны температураас хамаарна/
- Ашиглах: Савыг онгойлгосноос 1.5 цагийн дотор
Дулаан тусгаарлах системд зориулсан гэрчилгээтэй
Гадаргууг бэлдэх: Гадаргууг шороо, тоосноос цэвэрлэж, хуучин будаг, тосны толбыг цэвэрлэж материалын суурьтай наалдах хэсэгийг муутгаж болох бүх зүйлийг арилгана. Atlas CERPLAST -ийг хэрэглэвэл суурийн бэхжилт сайжирч ингэснээр шавардлага илүү бат бэх болно. CERPLAST-ийг багс болон өнхрүүшээр түрхэн сайтар хатсаны дараа шавардлагын ажлыг эхлүүлнэ.
Хэрэглэх заавар: Хэрэглэхийн өмнө гараар эсвэл зөөлөн эргэлттэй холигчоор нэгэн жигд болтол сайтар хутгана. Бэлтгэсэн гадаргуу дээрээ ниви ашиглан нэгэн жигд хөнгөн дарж түрхэнэ.
Зарцуулалт:
N-15: 2.5кг/м2 (гараар болон машинаар)
N-20: 3.0кг/м2 (зөвхөн гар аргаар)
Цацах машин ашиглаж ханан дээр түрхэхэд бүтээгдэхүүнийг хэрэглэх дундаж хэрэглээ нь дээр дурдсанаас бага байдаг боловч нэгэн жигд бус гадаргуутай өнгөлгөөний давхаргыг үүсдэг.
Анхаарах: Өнгөний өөрчлөлт гарахаас сэргийлж нэг гадаргуу дээр огноог шалган ижил өдөр үйлдвэрлэсэн будгаар будна.
Хадгалалт:Тагны битүүмжийг сайн шалган тээвэрлэж, хуурай, эерэг хэмтэй орчинд газраас хөндий байрлуулж, хэт халахаас хамгаалан хадгална. Ашиглах хугацаа нь үйлдвэрлэгдсэн өдрөөс хойш 12 сар хадгална.