Бүтээгдэхүүний тодорхойлолт
Дулаан тусгаарлах нэмэлт бэхэлгээ – дулаан тусгаарлах системийг салхины ачаалалтай хүчнээс хамгаална.
Үндсэн шинж чанарууд
Хуванцар хадааст бэхэлгээ нь полистирол хавтанд, метал хадааст бэхэлгээг полистирол болон эрдэст хөвөн хавтан хоёуланд ашигладаг. Эдгээр нь дулаан тусгаарлагчаар дамжин нэвтрэх цэгт дулааны гүүр үүсгэдэггүй.
Нэмэлт чухал мэдээлэл
1 м² тутамд бэхэлгээний тоо 4 ширхэгээс багагүй байна. Барилгын булангийн бүсэд бэхэлгээний тоог нэмэгдүүлэх хэрэгтэй.
Дулаан тусгаарлах хавтангийн механик бэхэлгээ
Механик бэхэлгээг суурилуулах ажлыг дулаалгын материалыг хананд наан тогтоосноос хойш 24 цагийн дараа эхлүүлж болно. Бэхэлгээний урттай адил гүнтэй нүхийг өрөмдөнө. Дараа нь нүхний тоос, хог шороог зайлуулж цэвэрлэн бэхэлгээг хийнэ. Энэ үйлдлийг хийхдээ дулаан тусгаарлах хавтанг гэмтээхгүйг хичээгээрэй. Бэхэлгээний толгой нь дулаан тусгаарлах материалд бүрэн орж тэгш гадаргуу үүсгэсэн байх ёстой.
Үндсэн параметр
Диаметр – 10мм
Урт – 90-220мм /хуванцар голтой/
Урт – 220, 260, 300мм /төмөр голтой/