Техникийн үзүүлэлт
- Зарцуулалт: 50-140м2
- Орчин болон суурын хэм: +5 аас +25
- Савлагаа: 10л
- Хадгалах хугацаа: 24 сар
- Хатах хугацаа: 2-6 цаг /орчны температураас хамаарна/
Хэрэглээ: Акрилын будаг ATLAS ECO FARBA нь дотор гадаргууг будахад зориулагсдсан бөгөөд анхдагч эсвэл сэргээх, өнгө үзэмж сайжруулах зорилгоор ашиглаж болно.
Шинж чанар: Будаг нь жигд, үрчгэр биш гөлгөр, агаар нэвтрүүлдэг гадаргууг үүсгэдэг.
Хэрэглэх заавар: Хэрэглэхийн өмнө будгийг сайтар сэгсэрч хутган нэгэн жигд болгоно. Будахдаа өнхрүүш, багс, шүршигч альнийг нь ч ашиглаж болно. Ээлжит давхаргаа түрхэхдээ өмнөх давхарга бүрэн хатсаны дараа нэмэх тэмдгийн аргаар хйиж гүйцэтгэнэ. 1л будгаар 14м2 талбайг будна. Зарцуулалт нь суурийн шингээлтээс хамаарна. Давхарлах тохиолдолд эхний давхаргыг 10л эмульсийг 0.5л усаар шингэрүүлж болно. Харин сүүлийн хучилтыг шингэрүүлээгүй эмульсээр будна. Будагны хатах хугацаа нь сууриас агаарын хэт болон харьцангуй чийгшилээс хамааран ойролцоогоор 2-6 цаг байна.
Суурь бэлтгэх: Будаг түрхэх суурь нь тэгш, гөлгөр, ан цавгүй, органик үлдэгдэлгүй, бохирдолт, хөө тортог бүрэн цэвэрлэгдсэн байх ёстой. Хуучин будган давхаргыг сайтар цэвэрлэх хэрэгтэй. Жижиг согог ба ан цавыг засах шаваас түрхэц хийх шаардлагатай. Их хэмжээний чийгийн багтаамжтай ба чийг шингээлтэй сууриуд дээр суурийн эмульс ATLAS UNI-GRUNT –аар суурь тавих шаардлагатай.
Хадгалалт:Тагны битүүмжийг сайн шалган тээвэрлэж, хуурай, дулаан хэмтэй орчинд газраас хөндий байрлуулж, хэт халахаас хамгаалан хадгална. Ашиглах хугацаа нь үйлдвэрлэгдсэн өдрөөс хойш 24 сар хадгална.