Шинж чанар
- Ус чийг, хүйтэнд тэсвэртэй
- Дээд зэргийн уян хатан
- Өнгө алдаж гандах нь удаан
- Үндсэн өнгө цагаан
- 700 төрлийн өнгөний сонголтоор гарах боломжтой
Зориулалт
- Гоёл чимэглэлийн бүтэцтэй, нимгэн давхаргатай бүтээгдэхүүн.
- Atlas Cermit R300 нь барилгын гадна болон дотор засалд зориулагдсан өндөр чанарын хананы өнгөт гоёлын шавардлага бөгөөд гар аргаар хэрэглэнэ.
- Барилгын дотор болон гадна талд ашиглах зориулалттай.
- Полистирол эсвэл XPS хавтан ашиглан барилга байгууламжийн дулаан тусгаарлах зориулалттай фасадны давхаргаар хийхийг зөвлөж байна.
- Ашиглалтын хүнд нөхцөлд тусгайлан өртсөн фасадад зориулагдсан – олон нийтийн барилга (сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт) -ээс илүү сайн.
Техникийн үзүүлэлт
- Хэрэглэх үеийн орчны болон суурийн температур: +5 аас +25
- Хадгалах хугацаа: 12 сар
- Савлагаа: 25 кг
- Зарцуулалт: 6.5-7м2
- Хатах хугацаа: 12-48 цаг /агаарын чийгшил, орчны температураас хамаарна/
- Ашиглах: Савыг онгойлгосноос 1.5 цагийн дотор
Гадаргууг бэлдэх: Гадаргуу нь тогтвортой тэгш, тоос шороо, өөх тос, будагны үлдэгдэл зэргээс цэвэрлэгдсэн байх хэрэгтэй. Atlas CERPLAST -ийг хэрэглэвэл суурийн бат бэх байдал, шавардлага суух зэрэг нь улам нэмэгдэнэ. CERPLAST-ийг багс болон өнхрүүшээр түрхэн сайтар хатсаны дараа шавардлагын ажлыг эхлүүлнэ.
Хэрэглэх заавар: Cermit R-ийг бэлтгэсэн гадаргуу дээрээ түрхэнэ. Түрхэхдээ төмөр ниви ашиглах ба нэгэн жигд хөнгөхөн дарж түрхэнэ. Өөр хөдөлгөөнд түрхвэл гадарга нь жигд болохгүй. Шавардлага хатах хугацаа нь суурь, температур, агаарын чийгшилт зэргээс хамаарч 12-48 цаг байна. Шавардлага хийж байх хугацаанд гадна температур 5+25 градусын дулаанд хйих ёстой.
Анхаарах: Өнгөний өөрчлөлт гарахаас сэргийлж нэг гадаргуу дээр огноог шалган ижил өдөр үйлдвэрлэсэн будгаар будна.
Хадгалалт: Тагны битүүмжийг сайн шалган тээвэрлэж, хуурай, эерэг хэмтэй орчинд газраас хөндий байрлуулж, хэт халахаас хамгаалан хадгална. Ашиглах хугацаа нь үйлдвэрлэгдсэн өдрөөс хойш 12 сар хадгалагдана.