Бүтээгдэхүүн, Үйлчилгээ

Atlas CERMIT DR Чулуут шавардлага /3007- цайвар шаргал, 3000-цагаан өнгөтэй, усаар найруулдаг/ 3мм чулуутай

Манай компани өөрийн бүтээгдэхүүнийг 100 айлд байрлалтай Атлас барилгын материалын худалдааны төв, Гурвалжин барилгын материалын дэлгүүр болон Баясах Трэйд ХХК-ийн байранд байрлах агуулахаасаа худалдаалж байна..

Давуу тал

  • Полимерээр бэхжүүлсэн
  • Удаан эдэлгээтэй, бичил хагаралд тэсвэртэй
  • Усны уур нэвчих чадвартай
  • Гидрофобик
  • Толботой ба растик хоёр бүтэцтэй
  • Ус, чийгэнд тэсвэртэй
  • Гадна дотор алинд ч хэргэлэх боломжтой
  • Хэргэлэхэд хялбар

Техникийн үзүүлэлт

  • Зуурмаг бэлтгэх усны харьцаа: 5.5-6.5 л ус
  • Зарцуулалт: 6.5-7м2
  • Савлагаа: 25кг
  • Ажиллах орчны  болон суурийн температур: +5 аас +25
  • Зуурмагийг амраах хугацаа: 10 минут
  • Хэргэлэх: Зуурмаг бэлэн болсноос хойш 1-1.5 цаг
  • Хатах хугацаа: 12-48 цаг /агаарын чийгшил, теператураас хамаарна/
  • Хадгалах хугацаа: 12 сар

Зориулалт: Гадна болон дотор ханын өнгөлгөөнд хэрэглэнэ.Хөнгөн, удаан эдэлгээтэй – дулаан тусгаарлах системийн төгс өнгөлгөө. Бүтэц нь усны уурыг чөлөөтэй дамжуулах боломжийг олгодог тул усан сан, гал тогоо, хатаах байшин, угаалгын газар, хүйтэн зоорьны байгууламж, биеийн тамирын заал, угаалгын өрөө, хуучин барилга, ногоон байгууламж, усан сангийн ойролцоо байрладаг байгууламжуудад тохиромжтой. Замаг, мөөгөнцөр, биологийн зэврэлт үүсэхээс сэргийлдэг.

Гадаргуугын төрөл: Тоосгон хананд хийсэн бетон, уламжлалт гипс, керамик, силикат блок эсвэл хөндий блок, гипсэн хавтан (дотор), полистирол, XPS, шилэн хөвөн бүхий дулаан тусгаарлагч систем.

Гэрчилгээ

  • Ирландын Үндэсний Стандарт Байгууллагад (NSAI) Гэрчилгээний дугаар. 10/0347
  • Британийн Агентлагуудын Зөвлөлийн (BBA) гэрчилгээний дугаар. 13/5018.
  • Бүтээгдэхүүн нь цацрагийн эрүүл ахуйн гэрчилгээ авсан.

Бүтээгдэхүүн

  • Бүтцийг бэхжүүлэх тусгай бичил утас агуулсан учир жижиг хагаралд тэсвэртэй
  • MYCO PROTECT – биологийн зэврэлтээс хамгаалах үйлчилгээтэй шохойн агууламжтай
  • Агаарт байгаа тоос шороог татдаггүй
  • Дулаан тусгаарлах хавтангийн хамтаар шатамхай төрөлд хамаарна
  • Онцгой хэсгүүд болох муруй, жигд бус гадаргуу дээр ашиглахад маш тохиромжтой.
  • Гар аргаар хэрэглэнэ

Гадаргууг бэлдэх: Гадаргуу нь тогтвортой тэгш, тоос шороо, өөх тос, будагны үлдэгдэл зэргээс цэвэрлэгдсэн байх хэрэгтэй. Atlas CERPLAST -ийг хэрэглэвэл суурийн бат бэх байдал, шавардлага суух зэрэг нь улам нэмэгдэнэ. CERPLAST-ийг багс болон өнхрүүшээр түрхэн сайтар хатсаны дараа шавардлагын ажлыг эхлүүлнэ.

Зуурмаг бэлтгэх: Хольцыг саванд хийгээд тохирох хэмжээтэй ус /25кг-д 5.5-6.5л ус/ хийн гараар болон зөөлөн эргэлттэй дриллээр хутган нэгэн жигд зуурмаг болгоно. Найрлаган дахь бодисуудыг бүрэн урвалд ортол 10 минут амраасны дараа ахин сайтар хутгаад шууд хэрэглэнэ. 1-1.5 цагийн дотор хэрэглэнэ.

Анхаарах: Зуурмаг бэлдэхдээ эхний уутыг 6л усаар зуурсан бол дараа дараагийнхийг яг адил 6л усаар зуурах ёстой. Учир нь усны хэмжээ их бага, олон янзаар зуурах нь бүтээгдэхүүний чанар алдагдахаас гадна өнгөний жигд бус байдал үүсгэнэ.

Зуурмагийг хэрэглэх: Гадаргуу нь хатаж, хатууран тогтворжсон байх шаардлагатай. Гар аргаар хийнэ. Илүүдэл материалыг цуглуулж, хувин руу буцааж хийсэн тохиолдолд заавал ахин хутгалт хийнэ.

Хадгалалт: Тагны битүүмжийг сайн шалган тээвэрлэж, хуурай, эерэг хэмтэй орчинд газраас хөндий байрлуулж, хэт халахаас хамгаалан хадгална. Ашиглах хугацаа нь үйлдвэрлэгдсэн өдрөөс хойш 12 сар хадгална.

“Баясах Атлас” компани нь Монголын зах зээлд Atlas, Kubala брэндийн барилгын материалуудыг албан ёсны эрхтэйгээр нийлүүлж байна.

ХОЛБОО БАРИХ:

БЗД 4р хороо Намьянжүгийн гудамж Баясах хульж компаний байр  308, 310 тоот

© 2022, ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН | BAYASAKHATLAS.MN