Бүтээгдэхүүн, Үйлчилгээ

Atlas – ARKOL E : Гадна ханын эмульс

Манай компани өөрийн бүтээгдэхүүнийг 100 айлд байрлалтай Атлас барилгын материалын худалдааны төв, Гурвалжин барилгын материалын дэлгүүр болон Баясах Трэйд ХХК-ийн байранд байрлах агуулахаасаа худалдаалж байна..

Давуу тал

  • Хамгаалалтын болон гоёл чимэглэлийн үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэх чадвартай
  • Өндөр гидрофобик шинж чанартай бөгөөд боловсруулсан гадаргууг гаднаас чийг нэвчихээс хүчтэй хамгаалдаг
  • Идэмхий бодис (хүрээлэн буй орчин ба сууринд), агаар мандлын хур тунадас, тэсвэртэй
  • 700 төрлийн өнгөний сонголтоор, кодоор найруулан гаргана.

Eвропын холбооны улсын чанарын ETA сертификаттай, хүний биед хоргүй, акрилын төрлийн будаг юм.

Техникийн үзүүлэлт

  • Зарцуулалт: 40-60м2
  • Орчин болон суурын хэм: +5 аас +25
  • Савлагаа: 14.5кг
  • Хадгалах хугацаа: 12 сар
  • Хатах хугацаа: 4-6 цаг

Зориулалт: Дисперсийн акрилын будаг ATLAS ARKOL E нь бетон, цемент ба цементен шохойн шавардлага, керамик эсвэл силикат блокоор хийсэн хана, нимгэн давхаргатай эрдэсийн ба дисперсийн гадна талын гадаргууг будахад зориулагдсан. Анхдагч будаг болгон ашиглахаас гадна гадаргуун шинэчилсэн будаг болгон хэрэглэж болох ба бас хамгаалалтын, өнгө үзэмж сайжруулах зорилгоор хэрэглэж болно.

Шинж чанар: Будаг нь жигд гөлгөр, ан цавгүй, үрчгэр биш, агаар нэвтрүүлдэг. Усаар угаах болон үрэлтэнд тэсвэртэй гадаргууг үүсгэдэг. Ус, агаарын тунадас, өгөршилт ба үрэлт шүргэлтэнд тэсвэртэй. Үндсэн суурь өнгө цагаан ба 700 төрлийн өнгөөр гаргах боломтжой.

Хэрэглэх арга: Хэрэглэхийн өмнө будгийг сайтар сэгсэрч нэгэн төрлийн болгоно. Их хэмжээний чийгийн багтаамжтай ба чийг шингээлтэй сууриуд дээр суурийн грунт ATLAS UNI GRUNT-ээр суурь тавих шаардлагатай. Будахдаа өнхрүүш, багс, шүршигчийг хэрэглэж болно. Ээлжит давхаргаа түрхэхдээ өмнөх давхарга бүрэн гүйцэт хатсаны дараа нэмэх тэмдгийн аргаар хийж гүйцэтгэнэ. Шинэ шавардлага мөн нимгэн давхарга дээр 4-6 хоног өнгөрсний дараа будгийн ажлыг хийвэл зохимжтой. Бүтцийн шавардлагын тухай бүр нь шингэрүүлсэн будгаар будах шаардлагатай. Будах үедээ технологийн засварлагыг эртнээс төлөвлөсөн байх ёстой ( жишээ нь, байшингийн булан ба далийсан хэсэг ус зайлуулах хоолойн доод хэсэг, өнгөнүүдийн уулзвар гэх мэт). Будагны хатах хугацаа нь сууриас, агаарын хэт болон харьцангуй чийгшлээс хамааран ойролцоогоор 2-6 цаг байна.

Хадгалалт: Тагны битүүмжийг сайн шалган тээвэрлэж, хуурай, дулаан хэмтэй орчинд газраас хөндий байрлуулж, хэт халахаас хамгаалан хадгална. Ашиглах хугацаа нь үйлдвэрлэгдсэн өдрөөс хойш 12 сар хадгална.

“Баясах Атлас” компани нь Монголын зах зээлд Atlas, Kubala брэндийн барилгын материалуудыг албан ёсны эрхтэйгээр нийлүүлж байна.

ХОЛБОО БАРИХ:

БЗД 4р хороо Намьянжүгийн гудамж Баясах хульж компаний байр  308, 310 тоот

© 2022, ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН | BAYASAKHATLAS.MN