Бүтээгдэхүүн, Үйлчилгээ

KITT- Плита хоорондын олон өнгийн чигжээс

Манай компани өөрийн бүтээгдэхүүнийг 100 айлд байрлалтай Атлас барилгын материалын худалдааны төв, Гурвалжин барилгын материалын дэлгүүр болон Баясах Трэйд ХХК-ийн байранд байрлах агуулахаасаа худалдаалж байна..

-Тогтоц өндөр 

-Ус түлхэгчтэй 

-Үрэлтэнд тэсвэртэй 

-Шалны халаалтын систем дээр хэрэглэх боломжтой 

Плита хоорондын олон өнгийн чигжээс 

Хэрэглэх талбар 

Гадаргууны төрөлСаарал Цагаан  болон өнгөт 
Хана, шал
900см2 керамик плита ++
900см2-аас том талбайтай том плита ++
Керамогранит болон бага шингээлттэй плита ++
Тунгалаг плита, мозаик, гантигx
Байгалын чулуу xx
Суурьны төрөл 
Хөдөлгөөнгүй суурь ++
Шалны халаалалт ++
Хөдөлгөөнтэй суурь (ДСП, ЦСП, гипсэн хавтан, мод, фанер) xx
Муу суурь (хуучин плита, гипсэн суурь, хөнгөн блок, бетон) xx
Ажиллах талбар 
Хэвийн чийгшилтэй өрөө ++
Өндөр чийгшилтэй өрөө (усны өрөө)++
Жижиг ус нөөцлөгч болон бассейн++
Гаднах ажил (фасад, балкон)++

Техникийн үзүүлэлтүүд

Бүтээгдэхүүний үзүүлэлт
Өнгө Савалгаа нь дээрээс харна уу 
Холбогч материал Цемент 
Хэрэглээний үзүүлэлт 
1м2 хэрэглэх дундаж зарцуулалт нь плитаны зузаан болон хоорондох зайнаас хамаарнаДоод хүснэгтийг хар 
Санал болгож буй чигжээсний өргөн 1-5мм 
Ажил гүйцэтгэх хугацаа40 минут
Хатаж эхлэх хугацаа60 минутаас дээш 
Хатах хугацаа 12 цагаас бага 
Бүрэн хатах хугацаа 28 хоног  
Дээгүүр нь алхаж болох хугацаа 12 цаг 
Ажил гүйцэтгэх температур +5 хэмээс +25 хэм хүртэл 
Ашиглалтын үзүүлэлт 
Шахалтын бэхжилт 15МПа-с багагүй 
Гулзайлтын бэхжилт 2.5МПа-с багагүй 
25 удаагийн хөлдөлт гэсгэлтийн дараах шахалтын бэхжилт 15МПа-с багагүй
25 удаагийн хөлдөлт гэсгэлтийн дараах гулзайлтын  бэхжилт2.5МПа-с багагүй 
Агшилтын деформаци3мм-с ихгүй 
Зүлгүүрийн эсэргүүцэл2000м3-с ихгүй 
Хөдөлгөөнт байдал14-20см 
30 минутын дараах ус шингээлт 5г-с ихгүй 
240 минутын дараах ус шингээлт 10г-с ихгүй 
Ашиглалтын температур -50С хэмээс +70С хэм хүртэл 
Хүйтэн тэсвэрлэлт F50 

Хэрэглээний хүснэгт

УртӨргөн3мм зузаан, 1м2 талбайд ашиглах чигжээс5мм зузаан, 1м2 талбайд ашиглах чигжээс
2501250.380.55
1001000.550.85
3003000.220.33
4504500.190.25
6006000.170.18
3004500.190.28
2505000.210.32

Гадаргууг бэлдэх 

  1. KITT зуурмагаар үеийг чигжээс хийх ажлыг Bergauf компани үйлдвэрлэгчээс савлагаа нь дээр заасан хугацааны дараа хийхийг зөвлөж байна. Зааврын дагуу бол зуурмагийг ханан дээр плита наасан цагаас хойш 24 цагийн дараа, шалан дээр плита наасан цагаас 48 цагийн дараа хийгдэнэ. Bergauf MAXIMUM PLUS, GRANIT, MOSAIK цавууг хэрэглэснээр эдгээр хугацаа нь 12 цаг, 24 цаг хүртэл багасгадаг.
  2. Керамик плита нь хоосон зайгүй, суурьтай нягт наалдсан байх ёстой.
  3. Плитаны хоорондох зай нь цавууны үлдэгдэл, тоос, тосны толбо болон наалдацыг муутгах бусад бохирдолыг цэвэрлэсэн байх ёстой.
  4. Чигжээсний зай нь 1 мм-ээс багагүй гүнтэй байх ёстой.
  5. Өндөр шингээгч гадаргуу дээр өнгөлгөөний материалаар чигжээс хийхээс өмнө тухайн газрыг чийгшүүлж, чийгийг шингээх хүртэл хүлээнэ.
  6. Хуучин чигжээс байгаа тохиолдолд хуучныг арилгах шаардлагатай.
  7. Нүх сүвэрхэг, шингээх чадвар сайтай материалыг эхлээд зуурмагт агуулагдах пигментээр будаж туршилт хийж үзнэ.

Зуурмаг бэлтгэх 

  1. Зуурмагийг бэлтгэхийн тулд цэвэр сав, багаж хэрэгслийг ашиглана.
  2. Хольцыг (+5-аас хэмээс +25 С хүртэл) усаар дараах харьцаагаар холино:
    Цагаан ба саарал өнгийн зуурмаг:
    – 1 кг хольцод – 0.26-0.29 л ус;
    – 2 кг хольцод – 0.52-0.58 л ус
    – 5 кг хольцод – 1.30-1.45 л ус
    – 25 кг хольцод – 6.50-7.25 л ус.
    Өнгөт зуурмаг:
    – 1 кг хольцод – 0.25-0, 30 л ус
    – 2 кг хольцод – 0.50-0.60 л ус
    Анхаар! Устай холих харьцаа, уусмал бэлтгэх журмыг чанд дагаж мөрдвөл бүтээгдэхүүний шинж чанар нь баталгаатай гарах болно.
  3. Нэг төрлийн масс болтол сайтар хутгана. Хуурай хольцын тусгай холигч эсвэл ердийн өрөмний хошуунд холигч хошуу хийж холихыг зөвлөж байна, эргэлтийн хурдын тоо минутанд 500-аас ихгүй байна.
  4. Бүх химийн урвал дуусах хүртэл 5 минут хүлээнэ.
  5. Дахин хутгана.
  6. Бэлэн болсон зуурмагийг 120 минутын дотор хэрэглэнэ.
  7. Анхаар! Усыг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийж, зуурмагийн шинж чанарыг өөрчлөх нь зуурмагийн үндсэн шинж чанарыг алдагдуулна. 

Ажил гүйцэтгэх дараалал:

  1. Гар, нүдийг хамгаалах хувийн хамгаалалтын хэрэгсэлтэй ажил гүйцэтгэнэ. Нүд болон амьсгалын замын системд оруулахаас зайлсхийх.
  2. Бэлтгэсэн уусмалыг резинэн тэгшлэгчээр чигжиж, зуурмагийг диагональ хөдөлгөөнөөр завсар хооронд чигчиж дарна.
  3. Плита дээр унасан илүүдэл зуурмагийг резинэн хусуураар хусаж авж, дахин ашиглаж болно.
  4. 10-15 минутын дараа хавтангийн гадаргууг чийгтэй порлоноор арчина.   Шинээр чигжсэн чигжээст хүрэлгүйгээр зөвхөн хавтанг арчих шаардлагатай. Порлоноо байнга усаар зайлж, сайтар базаж байх ёстой. Порлоноо бага зэрэг чийгтэй байлгаж, илүүдэл усыг арчиж өгсөнөөр чигжээсний өнгө, чигжээсний чанарт нөлөөлөхгүйн байх юм.
  5. Чигжээс нь уян хатан чанараа алдаж, өнгө нь мат болсон бол KITT чигжээсийг хатуу, чийгтэй порлон ашиглан диагональ хөдөлгөөнөөр илүүдэлийг арилгана. Хоёр савтай ус ашиглан нь порлоныг олон дахин зайлж угаана: нэг савтай усаар нь хөвөн дээрх илүүдэл чигжээсийг арчина, хоёр дахь саванд цэвэр ус хийж порлоноо зайлж угаана. Илүүдэл зуурмагийг арилгасны дараа чигжээсний гадаргууг чийгтэй Scotch-Brite порлон ашиглан тэгшлэн жигд болгож өгнө. Хэрэв цэвэрлэгээ эрт (нойтон гадаргуутай үед) хийгдэх юм бол чигжээсийн зарим хэсэг арилах болно.
    Гадаргууны сүүлийн цэвэрлэгээг цэвэр, хуурай даавуугаар цэвэрлэж арчина.
  6. Плита дээр унасан, хатсан чигжээсний үлдэгдлийг чигжилт хийснээс хойш 8 цагийн дараа зөөлөн, хуурай даавуугаар арилгана.
  7. Плитаны хооронд чигжээс хийх үед агаарын температур +20 ° C, чийгшил 60% -ийн температуртай байхад хийхийг зөвлөж байна.  Тохиромжгүй температуртай орчин нь чигжээсийг жигд бус хатааж, хатуурах хугацааг нэмэгдүүлэхэд хүргэдэг. Хэрэглэх нөхцөл, холих усны хэмжээний шаардлага, чигжээсний хүссэн өнгө, чанарыг олж авахын тулд ажил гүйцэтгэх зөвлөмжийг дагаж мөрдөнө үү. 

“Баясах Атлас” компани нь Монголын зах зээлд Atlas, Kubala брэндийн барилгын материалуудыг албан ёсны эрхтэйгээр нийлүүлж байна.

ХОЛБОО БАРИХ:

БЗД 4р хороо Намьянжүгийн гудамж Баясах хульж компаний байр  308, 310 тоот

© 2022, ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН | BAYASAKHATLAS.MN